Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан хуралдав.

2021-07-23

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  3 дугаар хуралдаан 2021.07.23-ны өдөр хуралдав. Хуралдааны ирц 21 төлөөлөөгчөөс 13 төлөөлөгч ирж 61.9 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаанаар:

  • Сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл
  • Сум дахь Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл
  • Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
  • Сумын 2020 оны үлдэгдэл хуваарилж, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
  • Сумын 2021 оны орлогын төлөвлөгөөний биелэлтийн тухай
  • Сум хөгжүүлэх сангийн 2021 оны эхний хагас жилийн тайлангийн тухай асуудлуудыг хэлэлцэв.

Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд 2020-2021 онд ган, зуд болж өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2021 онд 0 төгрөг байхаар тогтоож, 2022 оноос сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу-500 (таван зуу), Үхэр-500 (таван зуу), Хонь-300 (гурван зуу), Ямаа-700 (долоон зуу), Тэмээ-0 (тэг) төгрөгөөр байхаар тогтоож ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.

2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтаас Ан агнуурын нөөцийн төлбөр 10.0 сая төгрөг, Малын тоо толгойн албан татвар 10.0 сая, нийт 20.0 сая төгрөгийг хасч тодотгов. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр 20.0 сая төгрөг, Халаалтын хэмнэлт 5.0 сая төгрөг, Урьд оны үлдэгдэл 22.0 сая төгрөг нийт 40.0 сая төгрөгийг нэмж тодотгон Соёлын төвийн Нийгмийн даатгалын шимтгэлд 3.0 сая төгрөг, ЗДТГ-ын шатахууны зардалд 2.0 сая төгрөг, Засаг даргын нөөцөд 35.0 сая төгрөгиг нэмж тодотгов. Тус Засаг даргын нөөц хөрөнгөөр ковид цар тахлын үед шаардагдах 1000ш түргэвчилсэн оношлуур авах гэх мэт бусад шаардлагатай зардалд зарцуулна.

Сумын 2021 оны орлогын төлөвлөгөөний биелэлтийн хэлэлцээд Сумын 2021 оны Орон нутгийн орлого эхний хагас жилийн байдлаар 76440.0 мянган төгрөгийн  орлогын төлөвлөгөөнөөс 94561.9  мянган төгрөгийн орлого орж төлөвлөгөөний гүйцэтгэл 123.7%-тай биелэсэн ч нэмэгдсэн өртгийн албан татвар 0%, аймгийн төсөвт төвлөрүүлэх газрын төлбөр 47.9%, сумын төсөвт төвлөрүүлэх газрын төлбөр 49.8%, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 71.7%-тай тасарч байгааг анхаарч Орон нутгийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр бүрэн биелүүлж ажиллах зөвлөлөө. 

Сум хөгжүүлэх сангийн 2021 оны эхний хагас жилийн тайлангийн тухай асуудлуудыг хэлэлцээд Сум хөгжүүлэх сангаас 2015 онд 18.240,000₮-ийн  үнэ бүхий тоног төхөөрөмжийг  нэр бүхий иргэдэд гэрээ байгуулагдаагүй олгогдсон  байгаа зөрчлийг арилгах, Сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаа хэтэрсэн зээлүүдийг холбогдох байгууллагад уламжлан, хамтран ажиллаж зээлүүдийг эргэн төвлөрүүлэхийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн дарга даалгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1209
469 / 39%
391 / 32%
166 / 14%
183 / 15%