Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Эрдэнэцогт сумаас Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр 6 малчин, 1 тариаланч, "Онц тээвэрчин" тэмдгээр" 1 жолооч шагнагдлаа.

2019-03-19 14:50
        Эрдэнэцогт сумаас Мал аж ахуйн салбар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Ж.Жамбал, Б.Данзандорж, Д.Готов, Жанжин 4 дүгээр багийн малчин Ж.Амгалан, Цагаандэнж 6 дугаар багийн малчин Т.Гочоодорж, Ц.Нацагсүрэн, Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Цагаандэнж 6 дугаар багийн иргэн Г.Аварзэд нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" тэмдгээр,  Хот хооронд болон сум хооронд нийтийн тээвэр, ачаа тээвэрт  олон олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Ямаат 2 дугаар багийн иргэн Д.Пүрэв  Монгол Улсын Засгийн газрын шагнал "Онц тээвэрчин" тэмдгээр  шагнагдлаа.

        Монгол Улсын Засгийн газрын шагналыг сумын удирдлагууд Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдөр гардуулан өглөө.

2019-03-19 14:50


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 58
  • НИЙТ:
  • 4 099
Сумдууд