Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдөрт зориулан Үндэсний бөхийн барилдаан, Үндэсний сур харвааны тэмцээн боллоо.

2019-03-19 15:39
        Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдөрт зориулан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний бөхийн барилдаан, Үндэсний сур харвааны тэмцээн боллоо.

        Үндэсний бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Жанжин 4 дүгээр багийн залуу бөх Д.Бат-Эрдэнэ түрүүлж, Баянцагаан сумын начин Н.Идэрхангай үзүүрлэж, Өвгөнжаргалант 3 дугаар багийн  залуу бөх Г.Түмэндэмбэрэл шөвгөрлөө. Үндэсний бөхийн барилдаанд сум начин цолтой 2 бөх барилдлаа.

            Мөн Үндэсний сурын харвааны тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдлаа. Эрэгтэй сур харваанд 16 харваач оролцсоноос 1 дүгээр байранд хэсгийн төлөөлөгч Б.Гансүх, 2 дугаар байранд ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл, 3 дугаар байранд байгаль хамгаалагч Б.Цэрэндагва нар орсон бол Эмэгтэй сурын харваанд 6 харваач оролцож 1 дүгээр байранд Цагаандэнж 6 дугаар багийн иргэн Б.Чимгээ, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын сургуулийн номын санч Л.Хажидмаа, 3 дугаар байранд Цагаандэнж 6 дугаар багийн иргэн  С.Жаргал нар орсон байна.
               Шагналыг сумын удирдлагууд Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдөр гардуулан өгөв.

2019-03-19 15:39


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 58
  • НИЙТ:
  • 3 467
Сумдууд