Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Х.Түвшинболд Аймгийн алдарт уяач боллоо.

2017-03-02 11:12
Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн босгон дээр Жанжин 4 дүгээр багийн уяач Х.Түвшинболд аймгийн алдарт уяач боллоо. Аймгийн алдарт уяачийн шагналыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсон "Улс, аймаг, сумын аварга" малчид, хөдөө аж ахуйн оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээн дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, сумын "Цогт хайрхан" морин спортын уяачдын холбооны тэргүүн Э.Энхбат болон сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өглөө.

2017-03-02 11:12

сумын "Цогт хайрхан" морин спортын уяачдын холбооны тэргүүн Э.Энхбат, Аймгийн Алдарт уяач Х.Түвшинболдын хамт


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 126
  • НИЙТ:
  • 8 290
Сумдууд