Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус IX хуралдаан хуралдлаа.

2019-03-19 13:02
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус IX хуралдаан 2019  оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа. Хурлын хуралдаанд 19 төлөөлөгчөөс ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбаатар, Х.Ганболд, Ц.Гомбо, Н.Алтанхундага, М.Бямбасүрэн, Д.Эрдэнэчулуун, Д.Төрсайхан, Б.Дарамсүрэн, Н.Энхбаатар, Т.Пүрэвбаатар, Г.Дашцэрэн, Л.Лутбат, Ш.Булгамаа, О.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхбат гэсэн 15 төлөөлөгч ирж, Л.Янжиндулам өвчтэй, Н.Туул, Л.Энхжаргал, Ц.Батдорж нар тасалж, ирц 78.9 хувьтай хуралдлаа. 2 төлөөлөгчийн нөхөн сонгуулийг 2019 онд 6 дугаар  сард зохион байгуулна.
           Хуралдаанаар:
1. Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Жанжин 4 дүгээр багийн нутаг Шаргалжуутад Аялал жуулчлал амралт, сувилалын цогцолборт 10,3 га, Цагаандэнж 6 дугаар багийн нутагт Цагдаагийн кабоны зүүн талд Чулууны үйлдвэрийн зориулалттай 0,2 га газрыг нэмэлтээр олгох тухай
2. Хог хаягдлын үйлчилгээний журам, хураамжийн хэмжээг тогтоох тухай
3. Сумын Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4. Сумын Бэлчээр ашиглалтын хариуцлагажуулах журмыг шинэчлэн батлах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ. Дээрх 4 асуудлаас 3 асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэн баталлаа. Харин Хог хаягдлын үйлчилгээний журам, хураамжийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэхэд Төлөөлөгчдийн олонхийн саналаар журам, хураамжийн хэмжээг батлахаас өмнө Хогийн тэрэгний асуудлыг шийдвэрлэх, Бухтын хогийн цэгийн хогийн цэцэлж, булшлах, мөн журмаа боловсронгуй тодорхой болгож, ард иргэдээс санал асуулга авч, хэлэлцүүлэг хийх гэсэн хэд хэдэн саналыг төлөөлөгчдөөс тавьж Хог хаягдлын үйлчилгээний журам, хураамжийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэлгүй хойшлууллаа.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус IX хуралдаан урилгаар Засаг дарга Ц.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж, Газрын Даамал Д.Номинимэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Энхтүвшин, Байгаль хамгаалагч Г.Жасрайхүү, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн нар оролцсон юм.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус IX хуралдаан шинэ Нутгийн удирдлагын ордонтой болсоноос хойш анхны хурлаа хийсэн юм. Хуралдаан өндөрлөсний дараагаар Төлөөлөгчдөд шинэ Нутгийн удирдлагын ордонг танилцууллаа.


2019-03-19 13:02


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 38
  • НИЙТ:
  • 4 079
Сумдууд