Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Аймгийн ГХУСАЗЗөвлөлийн гишүүн, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа О.Хадбаатар сумын ГХУАСЗСЗөвлөлийн ажилтай танилцаж зөвлөмж өгч ажиллаа.

2017-11-23 10:54
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа О.Хандбаатар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлийн ажилтай танилцаж зөвлөмж өгч ажиллаа. Зөвлөмжөөр:
Сумын ГХУСАЗСЗөвлөлийн гишүүдийг үнэмлэхжүүлэх, Зөвлөлийн гишүүдийг 4 алба болгон ажиллуулах. Үүнд:
1. Термологи шинжилгээний алба
2. Нийгмийн гэгээрлийн алба
3. Хяналтын шалгалтын алба
4. Хэвлэл мэдээллийн алба болгон ажиллуулах зөвлөмж өглөө.
       Ингэснээр ГХУСАЗСЗөвлөлийн гишүүн тус бүр хариуцлагажиж зөвлөлийн хийсэн ажил амьд ажил болж үр дүнд хүрч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц дэвшил гарна гэлээ. Мөн зөвлөлийн гишүүд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн чиг хандлагыг төлөвшүүлэх, хүнээ зөв хүн болгох тархи, оюунлуу нь чиглэсэн гэргээрлийн сургалтыг хийж зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэлтэй хүн болгоход зөвлөлийн ажил чиглэх ёстойг О.Хадбаатар хурандаа зөвлөж байлаа. Зөвлөлийн ажил бол буяны ажил юм гэлээ. Яагаад гэвэл хүмүүний амьдралд алдах онох янз бүрийн асуудал байна. Энэ асуудлаас урьдчилан сэргийлэх, тэднийг гэрээрүүлэх ажлыг оновчтой зөв зохион байгуулахыг зөвлөж байлаа.
Мөн төрийн албан хаагчдад хүний мөн чанар тухайд илтгэл лекц  өглөө.



Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл


2017-11-23 10:54


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 21
  • НИЙТ:
  • 8 185
Сумдууд