Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Монгол орны Хангайн нурууны хоёр дахь ноён оргил "ЭРХЭТ" хайрханы тахилга болно.

2018-06-13 14:50
        Эрхэт  хайрхан нь далайн түвшнээс 3535 метр өндөр өргөгдсөн Монгол орны Хангай нурууны 2 дахь ноён оргил юм.
        Энэхүү хайрханаа сумын ард түмэн 1993 оноос хойш жил бүр тахиж морь, сарлаг уралдуулж, бөх барилдуулж зон олноороо наадан цэнгэдэг уламжлалыг хэвшүүлж ирсэн билээ.
          2017 онд Эрхэт  хайрханыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар   Баянхонгор аймгийн тахилгат уул болгож 2 жил тутамд тахиж байхаар тогтсон юм.
         Эрхэт  хайрханыг тайх уламжлалт зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах шүтэн дээдлэх, омогшил бахархал дүүрэн болох сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Хангайн нурууны хоёр дахь ноён оргил "ЭРХЭТ" хайрханыг тайх аймгийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны билэгт сайн өдөр болох гэж байна. Иймд эрхэм сүсэгтэн олон болон нутгийн зон олон та бүхнийг хүндэтгэн урьж байна.

2018-06-13 14:50


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 96
  • НИЙТ:
  • 8 260
Сумдууд