Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2015-11-21 22:04
         Монгол улсын Их хурлын даргын ивээл дор Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хүрээнд шатрын спортыг сум орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлж иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх  зорилготой  шатрын тэмцээнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Сумын шатрын холбоо хамтран 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгууллаа.
           Тэмцээнд 10 эрэгтэй, 6 эмэгтэй оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Шатрын эрэгтэй, эмэгтэй төрөл нь тойргоор тоглолж дүнгээ гаргалаа.
Шатрын  эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Х.Батсайхан
2 дугаар байрыг Х.Гомбо
3 дугаар байрыг Б.Сүхбат
Шатрын  эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Б.Мөнхтуул эзэлж шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Гатрын тэмцээнд оролцосн нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2015-11-21 22:04


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 58
  • НИЙТ:
  • 9 035
Сумдууд