Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

СУРАГЧДЫН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-12-01 11:02
        Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаас "Цогц Эрдэм" бүрэн дунд сургуулийн 1-12  дугаар ангийн бүх сурагчид, хүүхэд багачуудын дунд 2 үе шаттай  шатрын тэмцээн зохион байгууллаа.
         Тэмцээний гол  зорилго нь өсвөр үеийнхэн, хүүхэд залуучуудад шатрын спортыг сурталчлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын оюун санаа, сэтгэхүйн хөгжил, төлөвшилд тус нэмэр болоход оршино.
Тэмцээний зохион байгуулалт шалгаруулалт:
* 1 дүгээр үе шат нь анги тус бүртээ шатрын тэмцээн зохион байгуулж эхний байр эзэлсэн эрэгтэй 2, эмэгтэй 2 дараагийн шатанд оролцох эрх авна..
* 2 дугаар үе шат буюу шигшээ тэмцээн нь анги тус бүрээс шалгарсан сурагчдын дунд швейцарь системээр 5 өрөг тоглон дүнгээ  гаргалаа.
Тэмцээнд 5 эмэгтэй 14 эрэгтэй сурагчид оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Сурагчдын эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр 10А ангийн сурагч О.Мөнхнасан
2-р байр 10А ангийн сурагч П.Одвогмэд
3-р байр 8А ангийн сурагч У.Алтаншагай
4-р байр 10А ангийн сурагч А.Дүгэрсүрэн
5-р байр 12А  ангийн сурагч Х.Ганбаатар
Сурагчдын эмэгтэй шатрын төрөлд:
1-р байр 11А ангийн сурагч Б.Ичинхорлоо
2-р байр 10А ангийн сурагч С.Номин-Эрдэнэ
3-р байр 9А ангийн сурагч Д.Нинжбадгар нар тус тус байр эзэллээ.





2015-12-01 11:02


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 12
  • НИЙТ:
  • 9 251
Сумдууд