Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ЭРДЭНЭЦОГТ СУМАНД 2015 ОНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ

2016-05-09 11:54
1. Сумын нэгдсэн дулаан, цэврийн шугаманд холбогдож нэгдсэн дулаан авч байна.

2. Бүх багийг Жи-Мобайлын үүрэн утасны сүлжээнд 100 хувь холбож, хөдөөгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэлээ.

3. Соёлын төвд их засвар спорт зааланд урсгал засвар хийж үйлчилгээний байгууллагын орчин нөхцлийг бүрэн сайжрууллаа.

4.Эрчим хүчний 04-ийн шугамын өргөтгөл, дэд станц шинээр барьж мөн гудамжны гэрэлтүүлгийг шинэчлэж одоогоор 90-н точиг асааж эрчим хүчний найдвартай байдлыг хангалаа.

5. Ахуйн үйлчилгээний барилгын засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлж 11 ажлын байр шинээр гаргаж  иргэдэд 6 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

6. Ямаан усны ёроолын замыг замын сангийн хөрөнгөөр засварлаж замын нөхцлийг сайжрууллаа.

7. Дотоод нөөц бололцоогоо дайчлан, цэргийн дүйцүүлэх албаны иргэдээр Хүрэмтийн голын гүүрэнд урсгал засвар хийлээ.

8. Дэлхийг зөн байгууллагын хөрөнгө оруулалтаар Сургууль боловсон бие засах газартай болж цэвэр орчин төсөл хэрэгжүүлэв.

9.“Нэг сая мод ургуулах хавар  бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын урд талбайд хайлаас 800ш бургас модны харандаан суулгац 1100ш чацаргана 400ш модыг суулган ургуулж  амьдрах чадвар 80 хувьтай  байна.

10. Байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор Ёслол хүндэтгэлийн талбайн засвар, усан оргилуур, ЗДТГ-ын урд, хойд сад, наадмын талбайн засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан.

11. Багийн эмч нарыг унаажуулах, бодлогоор байгаль цаг уур, цас зудтай байх нөхцөлд тохируулан 5-н багийн эмчид морь олголоо.

12. “Дөрвөн түмэн сарлагийн баяр” хийсэн нь малчдын урам сэргээсэн цаашдаа сарлаг үхрийг уналага эдэлгээнд ашиглах, бүтээгдэхүүнийг нь уламжлалт аргаар бүрэн ашиглах боломж нээгдсэн арга хэмжээ боллоо.



         

.......................о0о...........................

2016-05-09 11:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 103
  • НИЙТ:
  • 9 080
Сумдууд