Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

С.Должин, Ц.Биндэрьяа, Д.Мэнбаяр, Н.Жадамбаа, Б.Дорждэрэм нар АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН боллоо.

2017-03-02 12:28
      Билгийн тооллын XVII дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал ТАХИА жилийн босгон дээр мал Эрдэнэцогт сумаас мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэнжит 1 дүгээр багийн малчин Сангидоржийн Должин, Ямаат 2 дугаар багийн малчин Цэрэнгийн Биндэрьяа, Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Дашзэвгийн Мэндбаяр, Жанжин 4 дүгээр багийн малчин  Намсрайн Жадамбаа, Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин Батмөнхийн Дорждэрэм нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо. Аймгийн  аварга малчдын шагналыг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр болсон аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар гардуулан өглөө.
         Аймгийн аварга малчин болсон малчиддаа сумын төр захиргааны байгууллага, удирдлагууд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

2017-03-02 12:28
Аймгийн аварга малчин Сэнжит 1 дүгээр багийн малчин С.Должин

Аймгийн аварга малчин Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Д.Мэндбаяр

Аймгийн аварга малчин Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин Б.Дорждэрэм эхнэрийн хамт


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 29
  • НИЙТ:
  • 9 268
Сумдууд