Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулав -"Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль"-ийн талаар

2015-12-30 17:29
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан. /Шинэчилсэн найруулга, 2016.01.01-ний өдрөөс мөрдөнө/
***НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧ:
Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.
Борлуулалтын орлого нь 10.0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.
***НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ:
Бараа, ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ. Бараа үйлчилгээний үнийн дүнд багтсан НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авах, мөн төлбөрийн баримтын дугаараар сугалаанд оролцох боломжтой.
***ХУУЛИЙН 15.2.1-Т ЗААСНААР:
Суутган төлөгч нь албан татвар төлөгчид худалдан авалтад төлсөн төлбөрийн буцаан олголт болон сугалаа бүхий төлбөрийн баримтыг;
Суутган төлөгчөөр бүртгүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд нь сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэн өгөх үүрэгтэй;
***ХУУЛИЙН 4.1.20-Т ЗААСНААР:
"Нэгдсэн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн борлуулсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй системийг хэлнэ.
***ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 18.1.8-Т ЗААСНААР:
"Суутган төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй" гэж заасны дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгч та төлбөрийн баримтыг НӨАТ төлөгчид олгохын тулд хэрэглэгчийн систем /кассын систем/-тэй байх шаардлагатай.

Эх сурвалж http://bayankhongor.khural.mn

2015-12-30 17:29

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 107
  • НИЙТ:
  • 8 271
Сумдууд