Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Орчны бүсийн зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгуулагдлаа.

2016-11-30 17:01
       Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 32 тоот тогтоолоор сумын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж батлав.Мөн шинээр байгуулагдсан  Орчны бүсийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-нб өдөр Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, хяналт шалгалт, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн нар зөвлөгөө өгч ажиллаа.
Энэ үеэр зөвлөлийн 7 гишүүнээс гадна сумын ЗДТГ-ын дарга Р.Болормаа, сумын байгаль хамгаалагч Г.Жасрайхүү, Э.Бат-Эрдэнэ нар оролцов.
         Мөн УТХГНутгийн байгал хамгаалагч С.Лхагваагийн 2016 оны хийсэн ажлын тайланг хэлэлцэж ажлын үр дүнг сумын удирдлагуудтай хамтрач дүгнэн санал бодлоо солилцож ажиллаа.
Эрдэнэцогт сумын Эко бүлгийн 15 сурагчидтай ИББЦГНутгийн хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, Байгаль хамгаалагч С.Лхагва нар уулзаж мэдээлэл өгч ажиллаа.



Мэдээлэл бэлтгэсэн.
УТХГ Нутгийн байгаль хамгаалагч С.Лхагва

2016-11-30 17:01


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 136
  • НИЙТ:
  • 9 113
Сумдууд