Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА.

2019-03-22 12:06
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасны дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт Төрийн болон Аж ахуйн нэгж байгууллага иргэдийн дунд дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд 391 хүн, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн оролцож, аврах болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургууль, сургалт мэдээлэл хийгдлээ.

2019-03-22 12:06


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 108
  • НИЙТ:
  • 3 517
Сумдууд