Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

"Цогт хайрхан" МСУХолбооны унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас малгайтай боллоо.

2018-07-02 17:51
            Эрдэнэцогт сумын Цогт хайрхан морин спорт уяачдын холбоо уяачидтайгаа хамтран унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцас малгайтай болголоо. Уг унаач хүүхдийн хамгаалалтын хувцас малгай нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2011 стандартыг хангаж байгаа стандартын хувцас, малгай юм.
             Цогт хайрхан морин спорт уяачдын холбооноос хурдан морь унаач хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг анхаарсан томоохон арга хэмжээ юм. Уг хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас малгайн үнийг уяачдаас 50%-ийг гаргуулж үлдсэн 50%-ийг "Цогт хайрхан" морин спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч "Чандмань-баянхонгор" ХКомпаний захирал Э.Энхбат хувиасаа гаргаж байгаа юм.

                                         Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2018-07-02 17:51


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 95
  • НИЙТ:
  • 9 072
Сумдууд