Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Сумын нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг сумын ИТХ-д өргөн барьлаа.

2018-10-10 10:03
        Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу Эрдэнэцогт сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьлаа.
          “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг 8 зорилт 119 заалт бүхий төслийг боловсруулжээ.
         Эрдэнэцогт сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын хороод болоод сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж сумын ИТХ-ын хуралдаанд өргөн барьна.

2018-10-10 10:03


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 61
  • НИЙТ:
  • 9 038
Сумдууд