Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Бөх, морь цоллоочийг шалгаруулав.

2017-02-16 12:09
     Эрдэнэцогт сумын Засаг даргын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссаны дагуу сумын баяр наадам, түүхэн ой, тэмдэглэлт өдрүүдээр болдог бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг монгол ёс заншил, уламжлалын дагуу хүн ард, хүлэг морьдоо хөгжөөн цэнгүүлэх зорилготой Үндэсний бөхийн болон Хурдан морины цол дуудагчийг шалгаруулах уралдаан 2017 оны 02 дугаар сарны 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
      Уралдаан 2 насны ангиллаар  явагдсан бөгөөд насанд хүрэгчдийн  уралдаанд Сэнжит 1 дүгээр багийн Д.Эрдэнэ-Очир, Д.Энхамгалан, Б.Эрдэнэбаатар, Өсвөр насны ангилалд Эрхэт хайрхан 5 дугаар багийн харьяат "Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Чинзориг, Сэнжит 1 дүгээр багийн харьяат Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн сурагч Э.Мөнхбаяр, Э.Цэрэннамид нар эхний гурван байрт шалгарлаа.
        Уг уралдаанд оролцогчид болон шинээр цол дуудагч нарын хүрээг өргөтгөж тэдний авьяас чадвар, хөдөлмөрийг үнэлэн сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар баяр хүргэж сар шинийн мэнд дэвшүүллээ.



Мэдээлэл бэлтгэсэн
Засаг даргын орлогч Д.Жаргалбат

2017-02-16 12:09
Сэнжит 1-р багийн харьяат бөх цоллооч Д.Эрдэнэ-Очир

Сэнжит 1-р багийн харьяат бөх цоллооч Б.Эрдэнэбаатар

өвсөрийн цоллооч Л.Чинзориг

өвсөрийн цоллооч Э.Мөнхбаяр


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 164
  • НИЙТ:
  • 9 141
Сумдууд