Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-11-18 14:36
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагт хийлээ. Тэргүүлэгчдийн хуралд  Б.Энхбаатар, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, О.Мөнх-Эрдэнэ нар ирж, Н.Энхбаатар, Л.Лутбат, Б.Мөнхбат нар чөлөөлтэй байж ирц 57.1 хувьтай ИТХ-ын даргын өрөөнд ИТХ-ын дарга Б.Энхбаатар удирдан хуралдуулав.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар:
1. Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын тухай сумын Засаг даргын орлогч дарга Д.Жаргалбатын мэдээлэл
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөл байгуулах тухай
3. Сумын спорт заалаар үйлчлэх журмыг шинэчлэн батлах тухай.
4. ЗДТГ, Эрүүд мэндийн төв, соёл, спортын төвүүдийн хөрөнгийг акталж хасуулах хүсэлтийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

2016-11-18 14:36


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 60
  • НИЙТ:
  • 8 224
Сумдууд