Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2017-11-23 10:00
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдөрт зориулсан Монгол улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээний хүрээнд шатрын спортыг сум орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлж иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх  зорилготой  шатрын тэмцээнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Сумын шатрын холбоо хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шатрын тэмцээнийг зохион байгууллаа.
           Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Шатрын тэмцээн нь тойргоор тоглож дүнгээ гаргалаа.
Шатрын  эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Д.Цэвэгдорж
2 дугаар байрыг Х.Батсайхан
3 дугаар байрыг  Р.Далайжаргал
Шатрын  эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Л.Одончимэг эзэлж, шалгарсан шатарчид шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналыг сумны Иргэдийн төлөөлөгчдийн хурал ивээн тэтгэлээ.
Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл



2017-11-23 10:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 121
  • НИЙТ:
  • 8 285
Сумдууд