Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Сумын аварга малчин, Алдарт уяачид шагналаа гардан авлаа.

2017-03-06 15:52
     Билгийн тооллын XVII дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал ТАХИА жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж сумын сайн малчны болзлыг хангасан:
- Сэнжит 1 дүгээр багийн малчин Чимэддагвын Батчулуун, Чулууны Батсүх,
- Ямаат 2 дугаар багийн малчин Отгоны Гантулга, Зундуйн Батбаатар,
- Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Чимэдийн Алтангэрэл, Цэнд-Аюушийн Баярмагнай,
- Жанжин 4 дүгээр багийн малчин Шааравын Батсайхан, Гэндэнгийн Баттулга,
- Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин Хэнчбишийн Дорждагва, Өрнөхийн Санжжав,
- Цагаандэнж 6 дугаар багийн малчин Очирхуягийн Алтангэрэл нар "СУМЫН АВАРГА МАЛЧИН" боллоо.
        СУМЫН АЛДАРТ УЯАЧДААР: Сэнжит 1 дүгээр багийн уяач Аюушийн Гүндсамба, Лхагважавын Чагнаадорж, Жанжин 4 дүгээр багийн уяач Жанчивын Амарбаяр нар шалгарч шагнагдлаа .Мөн Сумын “2016 ОНЫ ШИЛДЭГ АНЧИН”-аар Халзангийн Пунцагдашийг шалгарсан юм.
      Сумын аварга малчид, Алдарт уяачид, Оны шилдэг анчны шагналыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Ц.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Р.Болормаа нар хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өглөө. Сумын Аварга малчин, Алдарт уяачдын шагналыг гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Эрдэнэцогт сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Э.Энхбат нар хүрэлцэн ирж баяр хүргэж, амжилт хүслээ.


2017-03-06 15:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 82
  • НИЙТ:
  • 9 059
Сумдууд