Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Арьс нэхий боловсруулах үйлдвэртэй сумын ИТХ-ын Тэргүүлэгчид танилцлаа.

2018-10-25 10:30
        Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, тэргүүлэгч Л.Лутбат, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл нар Арьс нэхий боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үйлдвэр нь хонины нэхийг элдэж боловсруулан эрэгтэй, эмэгтэй нэхий дээл хийх, мөн элдсэн нэхийгээ борлуулж байгаа юм байна. 1 элдсэн хонины нэхийг 35000 төгрөгөөр зардаг юм байна. Өөрсдөө нэхийгээ авч ирж элдүүлвэл 10000 төгрөгөөр элддэг гэнэ. н.Нямсүрэн нь  гэрээр арьс нэхий элддэг байсныг Улсын их хурлын гишүүн  Л.Элдэв-очир болон сум орон нутгаас дэмжин Арьс нэхий боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Их хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир  өгсөн байна.
          Сум орон нутгаас бодлогоор дэмжиж Арьс нэхий боловсруулах үйлдвэрийн газрыг шинээр олгож, сум хөгжүүлэх сангаас зээл олгон дэмжиж ажиллаж байна. н.Нямсүрэн нь 2018 онд Арьс нэхий боловсруулах үйлдвэрийн барилгаа шинээр барин үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллаж байна.

Мэдээлэл бэлтгэсэн.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

2018-10-25 10:30


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 95
  • НИЙТ:
  • 8 259
Сумдууд