Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Иргэдийг Төрийн дээд одон медальд тодорхойллоо.

2019-04-15 18:10
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдлаа. Хуралд Тэргүүлэгчдээс Б.Энхбаатар, Л.Лутбат, Н.Энхбаатар, Л.Янжиндулам нар оролцож 57.1 хувьтай хуралдав.Тэргүүлэгчдийн хурлаар иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медальд тодорхойллоо. Үүнд:Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сэнжит 1 дүгээр багийн өндөр настан Лхамсүрэнгийн Тогоо, Өвгөнжаргалант 3 дугаар багийн өндөр настан Батаагийн Цэнд-Аюуш, Жанжин 4 дүгээр багийн өндөр настан Дашдамбын Намсрай, Цагаандэнж 6 дугаар багийн өндөр настан Намхайн Дашзэгвэ нарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонд, Ямаат 2 дугаар багийн өндөр настан Бэгэрмэжидийн Сэмжидсүрэнг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медальд уламжлан тодорхойллоо.

2019-04-15 18:10


Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 53
  • НИЙТ:
  • 4 094
Сумдууд