Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Эрхэт хайрханы 5 дугаар багийн Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын нээлт болж өнгөрлөө.

2016-06-13 10:59

Эрдэнэцогт сумын Эрхэт хайрханы 5 дугаар багийн Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын нээлт 2016 оны 06 дугаар  сарын 06-ны өдөр боллоо. Багийн төвийн нээлтэнд  Сумын ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж, Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Р.Болормаа,  Багийн Засаг дарга Г.Дашцэрэн, Багийн ИНХ-ын дарга Б.Дорждэрэм, "Гал хонгор" ХХК-ний захирал Д.Энхжаргал нар оролцлоо.

Багийн Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгыг Баянхонгор  аймгийн  Д.Энхжаргал захиралтай  "Гал хонгор" ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэлээ. Тус барилгыг орон нутгийн хөгжлийн сангаас 65,2 сая төгрөгийн гэрээтэйгээр хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өглөө.

Шинэ барилгын чанар, хийц загварын хувьд Баянхонгор аймагтаа жишиг болохуйц барилга болж чадсан байна. Уг нээлтийн үеэр 32 бөхийн барилдаан болж, урлагийн соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж багийн иргэд нэг өдрийг хөгжилтэй хөөр баясалаар дүүрэн өнгөрөөлөө.


2016-06-13 10:59


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 102
  • НИЙТ:
  • 9 079
Сумдууд