Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Багийн иргэдийн нийтийн хурлууд болж өнгөрлөө.

2018-10-22 15:17
2018 оны 10 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд багийн иргэдийн нийтийн хурлууд болж өнгөрлөө.
2018 оны 10 дугаар сарын 01-нд Сэнжит 1 дүгээр баг
2018 оны 10 дугаар сарын 02-нд Ямаат 2 дугаар баг
2018 оны 10 дугаар сарын 03-нд Өвгөнжаргалант 3 дугаар баг
2018 оны 10 дугаар сарын 04-нд Эрхэтхайрхан 5 дугаар баг
2018 оны 10 дугаар сарын 05-нд Жанжин 4 дүгээр баг
2018 оны 10 дугаар сарын 08-нд Цагаандэнж 6 дугаар баг тус тус боллоо.
         Багийн иргэдийн нийтийн хурлын ирцийн хувьд Сэнжит 1 дүгээр багийн хуралд 65 иргэн, Ямаат 2 дугаар багийн хуралд 78 иргэн, Өвгөнжаргалант 3 дугаар багийн хуралд 56 иргэн, Жанжин 4 дүгээр багийн хуралд 87 иргэн, Эрхэтхайрхан 5 дугаар багийн хуралд 65 иргэн, Цагаандэнж 6 дугаар багийн хуралд 82 иргэн тус тус оролцлоо.
         Багийн иргэдийн нийтийн хурлаар:
1. 2018-2019 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангалтын явц, үр дүнгийн тухай
2. 2019 онд Баянхонгор аймагт "Сум сурталчлах 3 хоног" арга хэмжээг зохион байгуулах тухай
3. "Илгээлтийн эзэн" төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл
4. Өртөмтийн урд салааны ой цэвэрлэгээний тухай мэдээлэл
5. "Хурга төсөл"-д хамрагдах өрхүүдийг сонгох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
          Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцсэн асуудлуудыг товч дүгнэвэл:
        2018-2019 оны өвөлжилт хаваржилтын хэлэлцэхэд сумын хэмжээнд хангалт муутай дүгнэгдэж байна.  2019 онд Баянхонгор аймагт "Сум сурталчлах 3 хоног" арга хэмжээг зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ард иргэдэд танилцууллаа. Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар хэлэхдээ "Сум сурталчлах 3 хоног-ийн сумынхаа ард иргэдтэйгээ хамтраад зохион байгуулна. Жил бүр уламлжлал болгон зохион байгуулдаг Сарлагийн баярыг аймагт зохион байгуулна гэлээ.
       "Илгээлтийн эзэн" хөтөлбөрийн хувьд сумын хэмжээнд 13 өрх хамрагдсан байна. "Илгээлтийн эзэн" хөтөлбөрийн гол зорилго нь хөдөө  малаа маллаж байгаад аймаг төв орсон ч иргээд хөдөө мал маллах сонирхолтой  өрхүүд олгосон малжуулах хөтөлбөр юм.  "Илгээлтийн эзэн" хөтөлбөрт хамрагдсан ч хөдөө малаа маллахгүй байгаа ганц нэг өрх байгааг багийн иргэд ярьлаа.
       Өртөмтийн урд салааны ой цэвэрлэгээний ажлыг энэ жил дахиад цэвэрлэх зөвшөөрөл БОАЖЯ-аас ирсэн байна. Энэ ажлыг сумын хэмжээнд бүлэг, нөхөрлөлөөр хийж гүйцэтгүүлэх юм байна.
      Хурга төсөл нь Багийн иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан мал цөөтэй хөдөө малаа маллаж байгаа баг бүрээс 1-6 өрхийг сонгож "Хурга төсөл"-д  хамруулсан юм. Сумын хэмжээнд нийт 25 өрх хамрагдлаа. Мөн Эрхэтхайрхан 5 дугаар багт багийн даргын нөхөн сонгууль болох байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлогдлоо. Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтаар багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тохиолдолд нийтийн өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон тохиолдолд хэлэлцэх байсан ч 65 хүн оролцсоноор ирц хүрээгүй юм. Эрхэт хайрхан 5 дугаар баг нь нийт 160 гаруй өрхтэй юм.
           Багийн иргэдийн нийтийн хурлын үеэр Сэнжит 1 дүгээр баг, Жанжин 4 дүгээр багуудад Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн газраас үлийн цагаан огтоног механик аргаар устгах багаж хэрэгсэл өгсөнийг сумын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Хандмаа гардуулж өглөө.
       Мөн Сэнжит 1 дүгээр баг, Жанжин 4 дүгээр байгуудад дуутай хурууны тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар ивээн тэтгэлээ.

мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

2018-10-22 15:17
Сэнжит 1- дүгээр багийн ИНХ

Сэнжит 1- дүгээр багийн ИНХ

Эрхэт хайрхан 5 дугаар багийнИНХ


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 25
  • НИЙТ:
  • 9 264
Сумдууд