Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

УЛАМЖЛАЛТ "ШАГАЙН НААДГАЙН ӨДӨРЛӨГ" 2019.04.02 ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2019-04-03 11:00
Шагайн төрөл бүрийн тоглоом наадгай, уламжлалт тоглоом, үндэсний спортыг хөгжүүлэх, Үндэсний спортын холбоо байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулан уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх зорилгоор сумын Үндэсний шагайн холбооноос уламжлалт шагайн наадгайн өдөрлөгийг сумын ард, иргэдийн дунд зохион байгуулж байна. Уламжлалт шагайн наадгайн тэмцээн, уралдаан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Шагай харваа, Шагай шүүрэх, Шагай таалцах, Шагай няслах, Дөрвөн бэрх орхих гэсэн төрлүүдээр  сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.
Шагай шүүрэх тэмцээнд 36 хүн оролцож 1 дүгээр байранд С.Нарангэрэл, 2 дугаар байранд Б.Түвшинтөгс, 3 дугаар  байранд өндөр настан Х.Бэгз,
Шагай няслах тэмцээн эмэгтэйчүүдийн дунд явагдаж 14 хүн оролцон 1 дүгээр байранд Д.Гэрэл, 2 дугаар байранд О.Амгаланзул, 3 дугаар  байранд Л.Хандаа,
Шагай таалцах тэмцээн 50 дээш насны иргэдийн дунд явагдаж  14 хүн оролцон 1 дүгээр байранд Д.Дондог, 2 дугаар байранд Б.Паламдорж, 3 дугаар  байранд С.Лхагва,
Дөрвөн бэрх орхих тэмцээнд нийт оролцогчдын дунд явагдаж  82 хүн оролцон 1 дүгээр байранд Д.Чадраабал, 2 дугаар байранд Д.Нямсүрэн, 3 дугаар  байранд Г.Очирбат,
Шагайн цуваа харваа тэмцээнд 18 харваач оролцон 1 дүгээр байранд Д.Пүрэв, 2 дугаар байранд Д.Алтанцэцэг, 3 дугаар  байранд Ж.Алтангэрэл шалгарлаа.
Үндэсний шагайн наадгайн тэмцээн уралдааныг  Сумын Соёл, спортын төв, Үндэсний шагай холбоо хамтран зохион байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, "Чандмань-Баянхонгор" ХК-ний захирал Э.Энхбат ивээн тэтгэв.


2019-04-03 11:00


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 47
  • НИЙТ:
  • 4 088
Сумдууд