Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан эчүүдэд шагналыг нь гардууллаа.

2018-06-15 09:49
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 54 дүгээр зарлигаар тус сумаас “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор Ямаат 2 дугаар багийн иргэн Зундуйн Дашдулам, Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Дэмбэрэлийн Цэрэндэжид нар, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор Сэнжит 1 дүгээр багийн иргэн Гүрбазарын Дэнсмаа,  Ямаат 2 дугаар багийн иргэн Дагвын Бор, Шартолгойн Энхтуяа, Лхагвасүрэнгийн Нанжидмаа, Өвгөнжаргалант 3 дугаар багийн иргэн Дүйнхэржавын Золзаяа, Эрдэнэбаатарын Энхтуяа, Болдбаатарын Балтсүх, Жанжин 4 дүгээр багийн иргэн  Адъяагийн Бурмаа, Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Болоожийн Энхжаргал, Даваагийн Аюурзана, Цагаан дэнж 6 дугаар багийн иргэн Зийнаагийн Мөнхцэцэг, Халтарын Соёлмаа нар шагнагдлаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар нар 2018 оны 06 дугаар сарын 01-н буюу эх үрсийн баярын нээлтийн арга хэмжээн дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдсан Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Дэмбэрэлийн Цэрэндэжид шагналаа Улаанбаатар хотод очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийн биеэр гардан авлаа.“Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор 2 эх, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор 12 эх шагнагдсан юм. “Алдарт эх” нэг, зэргийн одонгоор зэргийн одонгоор шагнагдсанг эхчүүдэд зориулж Соёл спортын төвөөс хүндэтгэлийн урлагийн тоглолтыг толилууллаа.

2018-06-15 09:49


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 33
  • НИЙТ:
  • 8 197
Сумдууд