Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-01-16 20:13
Монголчууд түүхэндээ дөрвөн удаа /1924, 1940, 1960, 1992/ Үндсэн хууль баталсанаас түүхтэй билээ. Хамгийн сүүлд Шинэ Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-ны баталсан өдрөөс хойш одоог хүртэл өөрчлөлт шинэчлэл оролгүй мөрдөгдөж хууль юм.
         Шинэ Үндсэн хуулийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд мөн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүсэж хөгжсөний 25 жилийн ойг давхцаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас "Байгууллага сурталчилах 14 хоног"-ийн аяны хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
           Уг арга хэмжээг ИТХ-ын дарга Б.Энхбаатар нээж, Сумын Засаг даргын орлогч Д.Жаргалбат Үндсэн хуулийн 4 удаагийн  өөрчлөлт шинэчлэл болон шинэчлэлийн онцлогийн тухай илтгэл тавьж, Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүсэл хөгжил, хууль эрх зүйн болон 1992 оноос одоог хүртэлх 7 удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгчдийн тухай танилцуулга мэдээлэл хийлээ.
             Мөн
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгчдөөс хамгийн олон буюу 4 удаа сонгогдсон Ц.Гомбыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТГЭЛ" шагналаар, 3 удаа сонгогдсон Н.Энхбаатар, Д.Эрдэнэчулуун, Ц.Батдорж нарыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагналаар шагналаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд 100 гаруй иргэд хөдөлмөрчид оролцлоо.
             Мөн орой нь үдшийн цэнгүүн зохион байгуулж хөгжөөн тэмцээн, АХА тэмцээн, 01 дүгээр сарын 14-ний өдөр нь сумын албан байгууллагын албан хаагчид, иргэд, залуусын дунд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
                 Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 7 багууд оролцож
Эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнд: 
          1-р байранд оюутны Зочин баг
          2-р байранд Сургуулийн баг
          3-р байранд ЗДТГ-ын баг

Эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд: 
          1-р байранд Гандангийн баг
          2-р байранд Соёл спортын төвийн баг
          3-р байранд Цагаандэнж 6-р баг



Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл 

2017-01-16 20:13

Хөгжөөн тэмцээн


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 54
  • НИЙТ:
  • 8 218
Сумдууд