Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт боллоо

2017-04-14

Аймаг, сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажлын нэг бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт юм.
Тус тэмцээн нь "Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн ахлах  анги буюу 9-12 дугаар ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжилээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой.
 "Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэгжилт, спортын “Дөл” тоглолтыг “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан
03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдож өчигдөр буюу 04 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
  Цэрэгжилт, спортын “Дөл” тэмцээнд 5 анги хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Үүнээс эхний байруудад дараахь багууд шалгарлаа. Үүнд:
Тэргүүн байранд Б.Баасанбат багштай 10а анги
Дэд байранд Т.Ариунзаяа багштай 11а анги
Гутгаар байранд Х.Янжмаа 12а анги
Тусгай байранд Б.Даваасүрэн багштай 9а анги, Отгонбаяр багштай 11б ангиуд тус тус шагналт байр эзэллээ.


Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%