Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрхэт хайрхан уул аймгийн тахилгат уул боллоо.

2017-03-29

       Эрдэнэцогт сумын Эрхэт хайрхан 5 дугаар багийн нутагт орших далайн түвшинээс дээш 3535 метрийн өндөрт өргөгдсөн Монгол орны Хангайн нурууны хоёр дахь ноён оргил “Эрхэт хайрхан” уулыг аймгийн тахилагат уул болгохоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэн  саналыг аймагт уламжлахад Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн тахилгат уул болгох саналыг дэмжлээ.
        “Эрхэт хайрхан” уулыг аймгийн тахилгат уул болгохоор Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийн 117 дэх заалт, аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  106 дахь заалтад тусгагдсан ажил юм.
         Мөн “Эрхэт хайрхан” уулыг 2 жил тутамд тахиж байхаар тогтжээ.



Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга  Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%