Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас Улаанбаатар хотод ажиллаж,
амьдарч, сурч байгаа нутгийн зон олны нэгдсэн золголт 2017 оны 03 дугаар
сарын 25-ны 12 цагт ЧИКОС ресторанд сайхан болж өнгөрлөө. Золголтод 200-д иргэд, ахмад буурлууд оролцлоо. Золголтонд 89 настай Бадам, 88 настай Загсүрэн, 87 настай Дуламадъяа багш гэсэн олон сайхан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваасүрэн, Гавьяат барилгачин Мандах, ХАА-н гавьяат ажилтан Доржбат зэрэг алдартнууд оролцлоо.
Золголтонд Эрдэнэцогт сумын Төр захиргааны байгууллагаас сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Сургуулийн захирал С.Дагвадорж тэргүүтэй 10-аад төрийн албан хаагч, багш нар оролцлоо.

Мөн уг арга хэмжээнд Гачэн Чогбрүл Ринбичэ Б.Ринчинсамбуу гэгээтэн морилон ирж хийморийн сан тавьж сургаал номлол айлдав.
Нэгдсэн золголтыг зохион байгуулсан Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл, түүний тэргүүлэгчид болон дарга Н.Цэрэндоржид талархал илэрхийлье.
Нэгдсэн золголтыг зохион байгуулсан Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл, түүний тэргүүлэгчид болон дарга Н.Цэрэндоржид талархал илэрхийлье.