Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Малчид төлчдийн зөвлөгөөн болж өнгөрлөө.

2017-03-16

    2017 оны 03 дугаар сарын 10 ны өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газраас “Малчид төлчдийн зөвлөгөөн”-ийг  зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус сумын нийт малчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал,  өнгөрсөн  2016 оны ажлын амжилт бүтээл, алдаа сургамжийн талаар хэлэлцэж, цаашид мал аж ахуйг хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалахад өрх, хот айлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж , мал аж ахуйн материаллаг бааз суурийг бүрэн хангаж ажиллахаар санаа нэгдэцгээлээ. Тус сумын  4 дүгээр багийн малчин Н.Жадамбаа, Д.Лхагвадорж нар амжилттай ажиллаж хөдөлмөрлөн мал сүргээ өсгөн үржүүлж “1000”-т малчин болсон байна.
         Малчид төлчдийн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Дашцэрэн болон аймгийн ХАА-н газар, ИББЦГХЗахиргаанаас оролцлоо.
            Зөвлөгөөний дараагаар малчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар ивээн тэтгэлээ. Малчдын дундах гар бөмбөгийн тэмцээнийг Ц.Төмөрбаатар  жил бүр ивээн тэтгэж зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.


Мэдээлэл бэлтгэсэн: МЭҮТасгийн мэргэжилтэн Д.Цэвэгдорж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%