Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Cар шинийн буян хураах аялал болж өнгөрлөө

2017-03-16

Сар шинийн буян хураах өдрийн шашин урлагийн арга хэмжээ 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн 15-нд зохион байгуулагдлаа.Арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрдэнэцогт сумын ЗДТГ, Соёлын төв, Пандичойнхорлин хийд хамтран зохион байгууллаа. Аялагчид болон арга хэмжээнд оролцогчдод зориулж Эрдэнэцогт сумын Пандичойнхорлин хийдийн лам хуврагууд шашны томоохон хурал Мандал өргөж, хийморийн сан, буян хишгийн даллага, Цагаан шүхэрт, Жанлав цогцол, Цэнд, Нутгийн сан тавьснаас гадна Гачэн ламын 9-р дүр Гачэн Чогбрүл Ринбочэ сүсэгтэн олонд зориулж бурхан шашны талаар сургууль номлол айлдлаа. Мөн сумын соёлын төв, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцогчдод уран бүтээлийнхээ дээжээс толилуулснаас гадна аяллын дундуур танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн явуулж 1 аялагч ирэх жилийн буян хураах аялалд аялах эрхийн бичгээр шагнууллаа. Эцэст нь аялагч нар Шатар чулуун хөшөө цогцолборыг үзсэнээр манай энэ удаагийн аялал өндөрлөлөө.


Эх сурвалж:  Dagvachultem Sodnomsamdan

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%