Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Д.Бүргэдээ, Р.Нармандах нар Монгол улсын төрийн дээд шагналуудаар шагнагдлаа.

2017-03-02

        Билгийн тооллын XVII дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал ТАХИА жилийн босгон дээр Эрдэнэцогт сумаас Сэнжит 1 дүгээр багийн сумын хошоо аварга ахмад малчин Даваагийн Бүргэдээ Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор, Ямаат 2 дугаар багийн аймгийн аварга малчин Рэнцэнгийн Нармандах Монгол Улсын төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт" медалиар тус тус шагнагдлаа.
      Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр болсон аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%