Билгийн тооллын XVII дугаар жарны “Алтан
унжлагат” хэмээх гал ТАХИА жилийн босгон дээр мал Эрдэнэцогт сумаас мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэнжит 1 дүгээр багийн малчин Сангидоржийн Должин, Ямаат 2 дугаар багийн малчин Цэрэнгийн Биндэрьяа, Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Дашзэвгийн Мэндбаяр, Жанжин 4 дүгээр багийн малчин Намсрайн Жадамбаа, Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин Батмөнхийн Дорждэрэм нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо. Аймгийн аварга малчдын шагналыг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр болсон аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Г.Занданшатар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар гардуулан өглөө.
Аймгийн аварга малчин болсон малчиддаа сумын төр захиргааны байгууллага, удирдлагууд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Аймгийн аварга малчин болсон малчиддаа сумын төр захиргааны байгууллага, удирдлагууд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.