Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бямбаагийн Ган-Очир Монгол Улсын Аварга малчин боллоо.

2017-02-24

          Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн малчин Б.Ган-Очир Монгол Улсын Аварга Малчин хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон бөгөөд уг шагналыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нар гардуулж өглөө. Мөн сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Ц.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Р.Болормаа нар хүндэтгэл үзүүлж Улсын аварга болсон малчнаараа бахархаж буйгаа онцлоод цаашид мал сүргээ улам их өсгөж Гавьяат малчин болохын ерөөл тавьж Талархал хадгалууллаа.

            Улсын аварга малчин 6 жилийн дараа Эрдэнэцогт сумаас тодорч байна. Б.Ган-Очир нь 24 жил мал малласан бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаарч махны чиглэлийн илүү нугаламт, ноосны чиглэлийн чамаар үүлдрийн хуц, ноолуурын чиглэлийн Бөмбөгөрийн улаан ухна, Хэнтий аймгийн Баянмөнх сумаас азарга авч нутагшуулж байна.

             Улсын аварга малчин Б.Ган-Очирын шагналыг гардуулах үеэр Улсын аварга малчин Д.Батболд болон нутгийн малчид цугласан байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%