Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан “Эхчүүдэд алдарт эх нэг, хоёрдугаар одонгоор шагнах журам”-ын дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд буюу 4 хүүхэд төрүүлсэн эх хоёрдугаар, 6 болон
түүнээс дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одонгоор шагнадаг билээ. Энэ жил "Алдарт эх" нэгдүгээр зэргийн одонд 3 эх, Алдарт эх" хоёрдугаар зэргийн одонд 11 эхийн материалыг бүрдүүлж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталж Баянхонгор аймгийн ЗДТГ-т уламжлалаа.