Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүн О.Батнасан Жаргалант сумын 70-аас дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2017-02-14

УИХ-ын гишүүн О.Батнасан орон нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагуудын хамтаар Жаргалант сумын 12 багийн 200 гаруй ахмадуудтай  уулзалт хийлээ.  Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэхдээ: “Ховд аймгаас сонгогдсон гурван гишүүн гурван тойргоос сонгогдсон ч гэлээ миний хувьд аймгийнхаа нийт иргэд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсож ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрээр  ахмад буурлууддаа  урт удаан насалж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, 70-аас дээш настай ахмадууддаа  гарын бэлэг гардууллаа. УИХ-ын гишүүн О.Батнасан 2 дугаар сарын 15 наас эхлэн тойргийнхоо сумдад очиж ажиллан хөдөөгийн малчид ард иргэдэд төр засгийн мэдээ мэдээллийг хүргэж, УИХ-аас баталж гаргасан хуулийг сурталчлах, иргэдийн дуу хоолойг сонсон ажиллахаар төлөвлөж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%