Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Гурван цэнхэр" төвтэй аялал жуулчлалын "Таван од" хөтөлбөр хэрэгжих эхлэл тавигдлаа

2017-02-09

Аймгийн ИТХ-ын II-р хуралдаанаар хэлэлцэн баталсан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Манхан сумын нутагт орших Гурван цэнхэр”-ийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох төслийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯ-ын ЗУГ-ын дарга, Монгол өв соёл холбооны тэргүүн Б.Үнэнбат, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор, профессор Х.Лхагвасүрэн, ШУА-ийн экологи газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  ахлах ажилтан доктор Э.Авирмэд, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Түүхийн ухааны доктор, профессор Б.Балжинням,  Монголын агуй судлалын холбооны тэргүүн, Зохиолч яруу найрагч Ж.Баяржаргал, Чингис хаан дээд сургуулийн багш, архитектурч, профессор Б.Адьяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батэрдэнэ, Белон ХХК-ны захирал Р.Баатархүү, Монгол өв соёл холбооны гишүүн Б.Өлзийсайхан, УИХ-ын гишүүн О.Батнасангийн ахлах зөвлөх Л.Бадамцэцэг, Манхан сумын дунд сургуулийн захирал, судлааач Ч.Энхтөр, Манхан сумын Засаг дарга асан С.Гантөмөр нарын төлөөлөл оролцлоо.

Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт "Гурван цэнхэр"-ийн агуй нь Монголын 9 гайхамшигийн нэг. Уг агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Үүгээрээ Гурван цэнхэрийн агуй нь хүн төрөлхтөний түүх соёлын хосгүй үнэт өв болон үнэлэгдсэн юм. Балар эртний үеийн ул мөр, соёл түүхийг бодитоор нь үлдээсэн энэхүү дурсгалт газарт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгон Ховд аймгийнхаа эдийн засагт түлхэц өгөх боломж бидэнд байна. Иймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэрт түшиглэсэн аялал жуулчлалын “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж Монгол өв соёлын холбооноос Хойд цэнхэрийн агуй аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%