Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, сумын нийт ард иргэдээс Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн гаргасан санаачилгыг дэмжиж Монгол Улсын Засаг захиргааны нэгж болсон 330 сум, түүний удирдлагууд, ард түмэнд хандаж улс орондоо хандив өргөхийг уриалж сумандаа хандивын аяныг эхлүүллээ.