Баянхонгор
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг
2017 оны 01 дүгээр сарын 28,29-ний өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ИТХ-ын
Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Батбаяр, аймгийн
ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ц.Мөнзул нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Говь-Алтай, Ховд,
Баян-Өлгий гэсэн маршруттайгаар ажиллаж байна.