Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Сумын аварга малчин, Алдарт уяач, оны шилдэг анчид шагналаа гардан авлаа.

2018-02-13 16:22
  Билгийн тооллын XVII дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал ТАХИА жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж сумын аварга малчны болзлыг хангасан:
- Сэнжит 1 дүгээр багийн малчин Батсүрэнгийн Бат-Өлзий, Норовсамбуугийн Чимэд-Очир
- Ямаат 2 дугаар багийн малчин Ганын Хатанбаатар, Осорын Баярсайхан
- Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Содын Одгэрэл, Лхүмбийн Лутбаяр
- Жанжин 4 дүгээр багийн малчин Дуламсүрэнгийн Нанжид, Янжингийн Мөнхжаргал, Доржийн Түвшинбаяр
- Эрхэт хайрхан 5 дугаар багийн малчин Оюуны Содномрэнцэн, Ганболдын Дашбат
- Цагаандэнж 6 дугаар багийн малчин Даржаагийн Мөнхнасан, Дашжанцангийн Даваасүрэн нарыг “Сумын аварга малчин”-аар,
Аймаг, бүс, сумын наадамд 2 түрүү, 11 айраг авч сумын алдарт уяачийн болзлыг хангасан Жанжин 4 дүгээр багийн уяач Гэндэнгийн Баттулга “Сумын алдарт уяач”-аар
2017 онд 4 чоно авласан Гончигийн Жанчивдоржийг сумын “2017 оны шилдэг анчин”-аар тус тус
шалгаруулсан юм.
      Сумын хөдөө аж ахуйн аваргуудын шагналыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Ц.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж, ЗДТГ-ын дарга Р.Болормаа нар хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өглөө.
       Сумын Аварга малчин, Алдарт уяач, оны шилдэг анчны  шагналыг гардуулах арга хэмжээнд аймгийн шеф байгууллагууд болох аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Чандмань-баянхонгор ХК-ний захирал Э.Энхбат, Татварын хэлтэсийн дарга Д.Рэнцэндагва, аймгийн музейн захирал н.Мандах, Кап мон ББСБ-ын захирал Ариунжаргал, Авто-18 ХХК М.Мэндсайхан нар хүрэлцэн ирж баяр хүргэж, амжилт хүслээ.

2018-02-13 16:22


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 20
  • НИЙТ:
  • 9 259
Сумдууд