Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрчүүдийн зөвлөгөөн болж өнгөрлөө.

2017-01-11

        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргаар батлуулсан удирдамж хүрээнд  2017 оны 01 дүгээр сарын 03-нд эрчүүдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 6 багаас нийт 150 гаруй иргэд оролцлоо.  Сургалт нэг өдрийн хөтөлбөрийн дагуу амжилттай болж өнгөрлөө. Зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болормаа Цэргийн албаны тухай хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийн тухай, Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Цагийн менежментийн ажлын хэсэг ЭМТ-ийн нийгмийн ажилтан П.Цэцэгмаа Цагийн үнэ цэнийн тухай, насан туршийн боловсролын багш Н.Гомбочулуун Эко орчин ба экологи ул мөр сэдвээр сургалт мэдээллийг өгсөн ба сургалтанд Баянхонгор аймгаас Хүчирхийллийн эсрэг төвийн багш н.Сайханцэцэгийг уриаж Гэр бүлийн харилцаа, үнэ цэнэ, аз жаргал гэсэн сэдвээр сургалт мэдээлэл, мөн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн М.Гончигсумлааг уриаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн одоогийн байгаа талаар сургалт, мэдээлэл өглөө. Зөвлөгөөнөөр Эрчүүдийн холбооны дарга шинээр сонгогдож ИТХ-ын дарга Б.Энхбаатар боллоо.



Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%