2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн сумын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээн дээр Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдлаа. Шагналыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгчээр сонгогдсон Э.Энхбат, аймгийн ЗДТГ-ын ХШҮ хэлстийн дарга Рэнцэндагва нар гардуулан өглөө.
Ц.Төмөрбаатар дарга нь таван удаа дараалан сумын Засаг даргаар ажиллаж, мөн зургаан удаа дараалан аймгийн ИТХ-д сонгогдсон Монгол төрийн хүндтэй хүмүүсийн нэг юм. Улсын хэмжээнд сумын Засаг даргаар тасралтгүй олон жил сонгогдсон гурван хүн байдгийн нэг нь юм байна. Сумын Засаг даргаар таван удаа сонгогдон ажиллахдаа Эрдэнэцогт сумандаа 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл