Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан хуралдлаа.

2016-12-18

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хурал ИТХ-ын Төлөөлөгчдөөс 15 төлөөлөгч ирж ирц 71.4 хувьтай байв. Төлөөлгчдөөс Н.Туул, О.Дагвасүрэн нар өвчтэй, О.Мөнх-Эрдэнэ чөлөөтэй, Н.Алтанхундага, Г.Дашцэрэн нар хуралдааныг таслав.
Ээлжит 2 дугаар хуралдаанаар:
1.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийг батлах тухай
2.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай-
3.    Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай
4.    Сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
5.    2016 оны төсөвт тодотгол  хийх тухай
6.    2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсөв батлах тухай
7.    Сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2016 оны хэрэгжилт, 2017 оны төлөвлөгөөг батлах тухай
8.    Хурлын хороод байгуулах тухай
9.    Сумын ИТХ-ын Тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэг Тэргүүлэгчээс чөлөөлж, Сумын ИТХ-ын Тэргүүлэгч сонгох тухай зэрэг асуудлуудыг амжилттай хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%