Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болов.

2016-12-06

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутанд хуралдав. Тэргүүлэгчдийн хуралд  Б.Энхбаатар, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, Л.Лутбат, нар ирж, Н.Энхбаатар, Б.Мөнхбат, О.Мөнх-Эрдэнэ, чөлөөлтэй байж ирц 57.1 хувьтай ИТХ-ын даргын өрөөнд ИТХ-ын дарга Б.Энхбаатар удирдан хуралдуулав. Урилгаар Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Сургуулийн захирал С.Дагвадорж, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Хандмаа нар оролцлоо.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар:
1."Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойг зохион байгуулах төв комиссыг байгуулах тухай
2. Иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлох тухай
3. Малчдыг Улс, аймгийн сайн малчинд тодорхойлох тухай
4. "Оны шилдэг шалгаруулах журам"-ыг шинэчлэн батлах тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%