Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сумын төвийн төсвийн албан байгууллагуудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

2016-11-30

        2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр сумын ИТХ-ын Дарга Б.Энхбаатар, Тэргүүлэгч Д.Төрсайхан, Л.Лутбат, О.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхбат, Т.Пүрэвбаатар нар сумын төвийн "Цогц-Эрдэм" бүрэн дунд сургууль, Дотуур байр, Солонго хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Эмийн сан гэсэн газруудаар орж үйл ажиллагаатай танилцаж ажиллаа. Сургууль, Цэцэрлэг, Дотуур байрын хүүхдүүдийн хоол ундны  амт чанар, орчин нөхцөлтэй танилцахад хоол ундны хувьд батлагдсан хоолны цэсний дагуу амт чанартай хоолыг өгч байлаа.Мөн Дотуур байрны орчин нөхцлийг хувьд хүүхдүүдийн сурч боловсрох орчин бүрдсэн хэдий ч зуны улиралд орсон борооны улмаас зарим нэг өрөөнд дээврийн ус гоожиж чийг үнэртэж  байлаа. Сургууль, Цэцэрлэгийн удирдлагуудаас гол тавьж байгаа санал нь сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгуудад их засварын ажлыг хийлгүүлж өгөх талаас анхаарч хандахыг хүсч санал тавьж байлаа. Уг барилгууд нь 1973-1985 оны хооронд баригдсан баригдсанаасаа хойш их засварт орж байгаагүй хэлж байлаа. Мөн ирэх онд болох сумын Сургуулийн 90 жилийн ойн тухай ярилцлаа.
        Эрүүл мэндийн төвийн хувьд түргэн тусламжийн тэрэг хуучирсан тухай болоод түргэн тусламжийн автомашинд засвар үйлчилгээг хийсэн хэдий эвдрэх эрсэл ихтэйг ярилаа. Мөн сумын иргэдээс дуудлага их ирж байна, бензин масло хүрэлцэхгүй байгаа тухай байгууллагын дарга С.Батням хэлээд ахмад настан, жирэмсэн эхчүүд, нярай хүүхэд, эмнэлгийн хяналтанд байдаг эрсдэлт бүлгийн хүмүүсийн эрүүл мэндэд тавих анхаарлаа өндөржүүлж ажиллаж байгаагаа хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%