Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Цогт хайрхан" морин спорт уяачдын холбоо шинэ тэргүүнтэй боллоо.

2016-11-30

          2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын "Цогт хайрхан" морин спорт уяачдын холбооны гишүүд хуралдаж зохион байгуулалтын асуудал буюу холбооны тэргүүн болоод нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг шинэчлэн байгууллаа. "Цогт хайрхан" морин спорт уяачдын холбооны даргаар Эрдэнэцогт сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон "Чандмань- Баянхонгор" ХК-ний захирал Эрдэнээгийн Энхбат, харин холбооны нарийн бичгийн даргаар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл сонгогдов.
Мөн холбооны хурлаар холбооны үйл ажиллагаа идэвхжүүлэх, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлаа болоод аймгийн уяачдын холбооны шинэ жилд сумын уяачдыг идэхтэй оролцуулах талаар холбооны гишүүд ярилцлаа. Холбооны хурлыг жилд 2 удаа хийж байхаар тогтов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%