Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ны
өдрийн 10 цаг 30 минутанд хуралдав. Тэргүүлэгчдийн хуралд Б.Энхбаатар, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, О.Мөнх-Эрдэнэ, Л.Лутбат, Б.Мөнхбат нар ирж,
Н.Энхбаатар чөлөөлтэй байж ирц 85.7 хувьтай ИТХ-ын даргын өрөөнд ИТХ-ын
дарга Б.Энхбаатар удирдан хуралдуулав.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар: 1. Иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлох тухай
2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хуралдааны товыг тогтож, хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл