Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Монгол улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр зохион багйууллагддаг шатар сонирхогчдын улсын аварга
шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хүрээнд шатрын спортыг сум орон
нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлж
иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой шатрын тэмцээнийг сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Сумын шатрын
холбоо хамтран 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр шатрын тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 10 эрэгтэй оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Харин эмэгтэй шатарчид тэмцээнд оролцсонгүй. Шатрын тэмцээн нь тойргоор тоглолж дүнгээ гаргалаа.
Шатрын эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Х.Батсайхан
2 дугаар байрыг Д.Цэвэгдорж
3 дугаар байрыг Д.Готовоо эзэлж шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл