УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын эхний ээлжийн сургалтанд аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд сумын нийт 100 орчим Төлөөлөгчид оролцож байна.